Захирлын мэндчилгээ

370 Сүүлд: 2024/05/08

Эрхэм хүндэт зочин Танаа

“Манай компани нь шилдэг боловсон хүчин, орчин үеийн тоног төхөөрөмжүүд дээр тулгуурлан Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар Монгол улсын хуулийн хүрээнд 2011 онд байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

“Некст Жи Ай Эс” ХХК нь Геодезийн хэмжилт зураглал, Агаар сансрын зургийн мэдээ боловсруулалт, GNSS-ийн боловсруулалтын чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй инженер техникийн ажилтнуудын доор дурдсан нийтлэг үйлчилгээг үзүүлэхээс гадна салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цахим систем хөгжүүлэлт, түүний сервис үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Манай компани нь дараах бүтээгдэхүүн үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ. Үүнд:

       - Бүх төрлийн байрлал, өндрийн сүлжээ байгуулах

       - Барилга, авто зам, уул уурхай, эрчим хүч, хот төлөвлөлт зэрэг дэд бүтцийн салбарт зориулсан том, дунд масштабын байр зүйн зураглал

       - Зам, барилга, шугам сүлжээний угсралт, ашиглалтын үеийн геодезийн хяналтын хэмжилт

        - Газрын кадастрын зураглал - Газар зүйн мэдээллийн системийн хөгжүүлэлт, мэдээллийн сан байгуулах

        - Шинжлэх ухааны сорилт туршилт явуулах зорилгоор хийх GNSS-ийн болон гравиметр, өндрийн хэмжилт

Та бүхэн энэхүү цахим хуудаснаа тус компанийн үйл ажиллагааны чиглэл, цаг үеийн мэдээлэл, техник, хүний нөөц, хээрийн хэмжилт, туршилт, судалгааны ажлын үр дүн, гаргаж буй бүтээгдэхүүний талаар танилцах боломжтой. Бидний зүгээс олон улс, бүс нутаг, улсын хэмжээнд үйл ажиллагааны чиглэлээр төр, захиргаа, хувийн хэвшил, олон улсын болон гадаадын байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно. Энэхүү цахим хуудас Та бидний мэдлэг, мэдээллийг солилцох хамтын ажиллагааны талбар болно гэдэгт бид итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

                    А. АНГАРАГ