622 Сүүлд: 2024/10/11

Байр зүйн зураглалд агаарын зураглалын аргаар хэмжилт хийх нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цаг хугацаа болон зардал хэмнэдэг давуу талтай. UAV (Unmanned Aerial Vecihle-Нисэгчгүй агаарын нисэх төхөөрөмж) нь сүүлийн үед газрын зураглал тэр дундаа том масштабын М1:1000, М1:2000 байр зүйн зураг үйлдэх, ортофото үүсгэхэд түгээмэл ашиглагдаж байна. 

Бүтээгдэхүүн:

-  Том масштабын байр зүйн зураг хийх, тодруулах, шинэчлэх

-  Гадаргын 3D загвар босгох

-  Уурхайн олборлолтийн эзэлхүүн тооцох, түүнд мониторинг хийх

Phantom RTK pro загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үзүүлэлт:

  • Удирдах зай: 500 метрийн өндөр
  • Дээд хурд: 40 км/ц
  • Ажиллах темпратур: -10o C - + 40o C
  • Нислэгийн горим: Автомат / Гар удирдлага
  • GNSS систем: GPS + Glonass+Galileo+ Beidou
  • Байрлалын нарийвчлал: 1 см/км
  • Өндрийн нарийвчлал: 1.5 см/км