694
Сүүлд: 2024/12/22
Байр зүйн зураглалд агаарын зураглалын аргаар хэмжилт хийх нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цаг хугацаа болон зардал хэмнэдэг давуу талтай. UAV (Unmanned Aerial Vecihle-Нисэгчгүй агаарын нисэх төхөөрөмж) нь сүүлийн үед газрын зураглал тэр дундаа том масштабын М1:1000, М1:2000 байр зүйн зураг үйлдэх, ортофото үүсгэхэд түгээмэл ашиглагдаж байна.
Бүтээгдэхүүн:
- Том масштабын байр зүйн зураг хийх, тодруулах, шинэчлэх
- Гадаргын 3D загвар босгох
- Уурхайн олборлолтийн эзэлхүүн тооцох, түүнд мониторинг хийх
Phantom RTK pro загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үзүүлэлт:
- Удирдах зай: 500 метрийн өндөр
- Дээд хурд: 40 км/ц
- Ажиллах темпратур: -10o C - + 40o C
- Нислэгийн горим: Автомат / Гар удирдлага
- GNSS систем: GPS + Glonass+Galileo+ Beidou
- Байрлалын нарийвчлал: 1 см/км
- Өндрийн нарийвчлал: 1.5 см/км