382
Сүүлд: 2024/12/22
Манай компаний программ хангамж, геодезийн инженерүүдийн 3 жилийн туршид хийсэн дээд геодезийн онолын судалгаа, туршилт, кодчилол, систем хөгжүүлэлтийн ажил Төрийн шийдвэр болж, Монгол Улсыг нэгдсэн тогтолцоонд алдаагүй зураглах эхлэл тавигдаж байна.
Үүнийг дагаад газрын зураг, орон зайн бүтээгдэхүүн үйлчилгээ нэгдмэл болох, нэг компаний хийсэн ажил нөгөөхтэйгөө таарахгүй байх, цаашлаад дэвсгэр зургийн алдаанаас үүддэг буруу төлөвлөлт, ажлын зургийн алдаа, эзэлхүүний зөрүүгийн эдийн засгийн хохирол эцэс болох юм.