2629 Сүүлд: 2024/12/22

Сүүлийн 10 жилд буюу 2008 оноос хойш навигацийн хиймэл дагуулын системүүдийг өндөр хөгжилтэй улс орон бүхэн бие даан хөгжүүлж, GPS-ээс гадна GLONASS, GALILEO, BEIDOU, QZSS зэргээр нэмэгдлээ. GNSS-ийн хүлээн авагч геодезийн хэмжилт, зураглалд ашиглагдаж эхэлснээс хойш түүний солбицол тодорхойлох нарийвчлал, сувгийн тоо, давтамж, навигацийн системүүд тасралтгүй нэмэгдэж байна. Энэ нь GNSS-ийн хэмжилтийн нарийвчлалыг сайжруулахад чухал үүрэгтэй байна.

Манай компани GNSS-ийн онлайн боловсруулалтын "MONPOS" системийг 2016 оноос эхлэн хөгжүүлсэн бөгөөд G, R, C, E системүүдийн өгөгдлийг боловсруулж байна.

Системийн үзүүлэлт:

64gb CPU, 128GB RAM, 500GB багтаамж бүхий сервер процессорт суурилан UNIX орчинд веб сервер, Өгөгдлийн сангийн сервер, түүний удирдлага, веб нөөцлөлт, файл серверийг хамарч хөгжүүлсэн.

 

 

 

 

 

 

 

 

Систем

GPS

GLONASS

BeiDou

Galileo

Кодчилол

CDMA

FDMA

CDMA

CDMA

Орбитын өндөр

20,180 km

19,130 km

21,150 km

23,222 km

Бүтэн эргэлт

11 h 58 min

11 h 16 min

12 h 38 min

14 h 5 min

1 өдрийн эргэлт

2

17/8

17/9

17/10

Хиймэл дагуулын тоо

32

28

5 бүс нутгийн
30 бүтэн

12

Долгионы давтамж

1.57542 GHz (L1 signal)
1.2276 GHz (L2 signal)

Around 1.602 GHz (SP)
Around 1.246 GHz (SP)

1.561098 GHz (B1)
1.589742 GHz (B1-2)
1.20714 GHz (B2)
1.26852 GHz (B3)

1.164–1.215 GHz (E5a and E5b)
1.260–1.300 GHz (E6)
1.559–1.592 GHz (E2-L1-E11)

Бэлэн байдал

Байнгын

Байнгын

22 байнгын

8 байнгын

Ашигладаг олон улсын станцууд:

Ижил төстэй орнуудын судалгааг хийсний эцэст Монгол улсын нутаг дэвсгэр дээр болон түүнийг тойрсон ULAB, NVSK, YAKT, YSSK, CHAN, KHAJ, BJFS, URUM, IRKM, IRKJ зэрэг IGS-ийн 9 станцыг тулгуур болгон сонгосон. Ингэхдээ MIT, WUHAN их сургуулийн профессорууд сүлжээний геометрийн зөв хэлбэрээс гадна, цэгийн тэгшитгэн бодолт хийхэд суурь талууд ижил урттай байх нь геометр байрлалын дундаж байрлалаас илүү нарийвчлалтай байдаг тул суурь талын уртыг чухалчилж үзэхийг зөвлөснийг хэрэгжүүлсэн.Суурь талын урт нь ULAB станцтай харьцуулахад дунджаар уртрагийн дагуу 581км хамгийн урт тал 10829км (YSSK), өндөржилтийн абсолют зөрүү хамгийн багадаа 717м (URUM), хамгийн ихдээ 2049м (LHAZ) байна.